Монголын кино урлаг өдрөөс өдөрт хөгжиж, хүүхэд залуучуудын үлгэрлэн дагаж дуурайх гадаад бус монгол дүрүүдийг шинээр төрүүлэн гаргасаар байгаа билээ. Тэдний нэг бол эрч хүч ханхалуулсан залуусын бүтээл болох Бүхнээс дээгүүр кино байлаа. Уг уран сайхны кино нь өнгөрсөн сарын 28-ны өдөр Хүннү молл-д сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ. Бүхнээс дээгүүр” УСК-нд нийт 30 орчим бүжигчин нэгджээ. Кинонд тоглосон бүх бүжигчин өөр өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцсон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Тус киноны гол дүрд гудамжны бүжигтэй хүсэл мөрөөдлөө холбож, амьдралаа зориулж яваа “Аймар” продакшны залуус тогложээ. Харин эсрэг гол дүрийн жүжигчнээр циркийн акробатчин, “Тэнгэрийн хун тайж” өргөмжлөл хүртээд буй полданс бүжигчин Ч.Цэнгүүн тоглосон билээ. Залуусын хүсэл мөрөөдөл нэгэн зүгт байвал юуг ч хийж чадна гэх сайхан агуулга бүхий уг киноны нээлтийн зурагнаас та бүхэнд хүргье. Та бүхэн тэдэнтэй хамт Бүхнээс дээгүүр нисээрэй.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна