Хос билгүүн зул компаний захирал Зулаа өөрийн хүүхдүүдийнхээ төрсөн өдрийн хүндтэй зочиноор Сарнай төвийн хүүхдүүдийг урьсан байна. Нэг хэсэг Сарнай бүсгүйг мөнгө идсэн гэж хүн бүхэн дайрч давшилж байсан. Гэсэн ч үнэн хэзээд ялдаг хойно түүнийг тийм муухай зүйл хийхгүйг хүмүүс мэдсэн. Гэхдээ хүмүүс түүнд эргэлзэж эхэлснээр түүнийг болон тэдний хүүхдүүдэд чихэр жимс барьж реклам хийдэг байсан газрууд одоо таг алга болсон. Тэгвэл сайхан сэтгэлт Зулаа бүсгүй тэднийг хаясангүй. Зулаа бүсгүйн хувьд өөрийн төрсөн өдөр тэмдэглэлт баяр бүрээр бяцхан үрсийг баярлуулж, сайн сайхан зүйлсийг түгээн дэлгэрүүлж чаддаг нэгэн. Тиймдээ ч өөрийн хайртай үрсийнхээ төрсөн өдрөөр Сарнай төвийн хүүхдүүдийг баярлуулсан байна. Тэрээр өөрийн ВKUS рестораны амттай хоолоор тэднийг дайлж, бяцхан бэлэг өгч тэдэнтэй нэгэн өдрийг сайхан өнгөрүүлжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна