Загвар өмсөгч Амгаа: Түүнийг хайрлаж яваарай


Загвар өмсөгч залуу анхны хайрынхаа тухай цахим ертөнцөөр зарлаж байсан цаг саяхан. Түүний анхны хайр бол БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хе Кё байсан юм. Анх кинонд дүр бүтээж байгааг нь хараад л дурласан гэх түүний анхны хайр өчигдөр мэргэжил нэгт залуутайгаа хуримласан билээ. Үүнийг нь мэдсэн Амгаа цахим хуудаснаа тэдний зургийг байршуулан түүнийг хайрлаж яваарай хэмээжээ. Улс алгасан дурласан түүний дурлал ийнхүү дууслаа даа