МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. 2018 оны улсын төсөвт мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлогын арга хэмжээ авахаар тусгажээ.Тухайлбал, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг буюу улирал тутамд 150 мянган төгрөг олгох юм байна. 2018 оны төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэрэв 2018 оны төсөв батлагдаж, УИХ-ын чуулганаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжвэл, Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах юм.
Тодруулбал, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар журмаар ээжүүдэд олгох, хэдэн сараас хэрэгжүүлэх зэргийг Засгийн газраас тусгай журам гаргаж баталсны дараа хэрэгжүүлж эхэлнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна