Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал 5 сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Өнөөдөр буюу 10 сарын 30-ны өдөр хуралдаан зарлагдсан боловч дахин хуралдаж чадалгүй хойшиллоо.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу Нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл буюу 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөлтэй танилцах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх байсан юм.
НИТХ-ын 12-р хуралдааныг өглөө 09:30 цагт хуралдуулахаар зарласан боловч МАН бүлгийн хурлаа хийх нэрийдлээр нэгдсэн хуралдаан эхлэлгүй 3 цагийн дараа л 12:45 үед эхэлсэн боловч МАН-ын бүлэг завсарлага авснаар НИТХ-ын чуулган дахин ажлын 5 хоног хойшиллоо.
Нийслэлийг “Аз жаргалтай хот” болгоно гэж амлан удирдаж байгаа МАН-ын эрх мэдлийн төлөөх бүлэглэл хоорондын тэмцлээ зохицуулж чадахгүй байгаагаас Нийслэлийг бодлогоор хангаж чадахгүй, засаглаж чадахгүй, ажлаа хийж чадахгүй гацааж байгаа нь нийслэлийн иргэдийг Аз жаргалтай болно гэж итгэхэд үнэхээр бэрх байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна