Б.Жаргалсайхан нэгэн ярилцлагадаа улс төрд залуучууд хэрэггүй гэв. Тэрээр Улс төр гэдэг цаг хугацаагаар хэмжигдэх зүйл биш. Өнөөдөр Трампыг хар. Олон оронд 70, 80-тай хүмүүс улс төрийн ажил хийж байна. Японы парламент гэхэд 70, 80-тай хүмүүс л байж байна. Хүний амьдралын туршлага гэдэг туршлага л байдаг юм билээ. Тийм учраас УИХ-д 50 наснаас дээш хүмүүс суудаг байх хэрэгтэй.Хувийнхаа амьдралаа төвхнүүлж, нүд тайлж, юм үзсэн хойно нь улс төрд оруулах нь зөв хэмээжээ. Мөн сэтгүүлч залуучуул хэрэггүй гэж үү гэх асуултанд Хэрэггүй, залуучууд явж нийгмийн баялаг бүтээ. Ажил хий. Ногоо тарь. Мал малла. Барилга барь. Хувцас оё. Гагнуурчин хий, гэрээ зас. Хацар дээрх нус нь ч хатаагүй нялх амьтад “Би их хурлын гишүүн” гээд солиороод байх юм. Ярьж байгаа зүйл нь ч инээдтэй. Тэдний хэлж байгаа үгийг нь сонсоорой. Хүнд хэрэгтэй ганц үг дуугарч байна уу. Ардын намынхан ингэтлээ боловсон хүчний дутагдалд орсон байна шдээ. Ардчилсан нам ч адилхан.2020 оны сонгуулиар АН, МАН хоёроос нэг ч амьд хүн сонгож болохгүй. Тэгж чадах л юм бол улс орон эрс өөрчлөгдөнө. Энэ хоёр нам бол хоцрогдол. Ээлжилж гараад л жаахан хулгай хийж идэх гэсэн энэ нь нууц биш бүр ил болчихсон. Энэ хоцрогдлуудаас салах цаг нь ирсэн хэмээсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна