Өчигдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр буюу 21-р дунд сургуулийн гадна талбайгаас 18 настай Б гэгч этгээд хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл цахим орчинд явж байсан билээ.
Хичээлээ тараад гэртээ харих гэж явсан 10 настай хоёр охиныг хөтлөлцөөд явж байтал Б гэгч этгээд “1000 төгрөг өг” хэмээн айлгасан байна. Уг явдлыг охины аав мэдэж газар дээр нь Б гэгч этгээдийг барьж, цагдаад мэдэгджээ. Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч этгээд нь охидуудаас мөнгө нэхэж, дээрэмдэх зорилготой байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлж байгаа аж. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс уг хэргийг хүүхэд хулгайлахыг завдсан гэмт хэрэг хэмээн ярьж байгаа нь ташаа мэдээлэл гэв.
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна