Б.Хурцын хурц фактууд


Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өөдөөс цорволзож, олны анхаарлын төвд ороод буй  Б.Хурц гэж хэн бэ. Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын даргаар ажиллаж буй түүний тухай таван фактыг дэлгэж байна.
Дөч гарсан эр, дөрөө дарсан ат
Б.Хурц зурган илэрцүүд
Батын Хурц гэгч энэ залуу 1969 онд төржээ. Монголчуудын хэлдгээр дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэгчээр тэрбээр эд үедээ явж буй залуу юм. Монголын улс төр, эдийн засгийн томоохон бүлэглэлийнхний гишүүн хэмээгддэг түүний түүх тун сонин. Намтартай нь танилцана уу.

1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан

2000-2002 онд ТЕГ-ын ажилтан

2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга,

/Энэ үедээ тамхины контрбанд хийж байсан гэх мэдээлэл байдаг юм билээ. Гэхдээ үнэн худлыг тэр өөрөө л хэлэх байх/

2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга

2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга

2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч

2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга

2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-д саатуулагдаж суллагдсан

2011 оноос АТГ-ын дэд даргаар томилогдсон
2014 оноос өнөөдрийг хүртэл ТЕГ-ын даргаар ажиллаж байна.
"Хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн"
Дамирангийн Энхбат зурган илэрцүүд
Б.Хурц олны дунд "Хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн" нэрийг нэг хэсэг зүүж явлаа.
  Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан Дамирангийн Энхбат гэгчийг хулгайлсан хэрэгт холбогдсон байдаг. Учир битүүлгээр амиа алдсан Д.Энхбат агсны хэрэгт Б.Хурцын оролцоо их байсныг эх сурвалжууд мэдээлдэг. Б.Хурц тухайн үед Үндэсний  Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Германы шоронд 10 гаруй сар хоригдож суллагдаж байсан түүхтэй.
Тэрбумтан
Б.Хурц зурган илэрцүүд
ХОМ-тээ тэрбээр бүтэн жилийн орлогоо 101 сая 654 мянган төгрөг хэмээжээ. Харин түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 632 сая 400 мянган төгрөг. Үл хөдлөх хөрөнгө нь  2 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг. Үүнд 7 барилга байгууламж багтаж байгаа. Төрийн албанд зонхилон ажиллаж басйан ч хэтэвч нь хэр баргийн бизнесмэнээс илүү байгаа юм.
Б.Хурц 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж машин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж  чамгүй асуудал үүсгэж байжээ. Гэвч түүний хөрөнгөө нуусан асуудал тэгсхийгээд намжиж, асуудал замхарчээ. Гэтэл түүнээс өмнө нь Б.Хурцыг АТГ-т шалгуулж байсан гэх мэдээлэл байдаг. Тэрбээр 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хамтран хэрэг мандаасан аж. Энэ асуудал нь тухайн үед мөн л АТГ-т очиж шалгуулж байсан тэр асуудлыг дарж чадаж.
Хэргийн эзэн хэнгэргийн дохио

Б.Хурц 2006 онд бас нэгэн хэрэг тарьсан нь зодоон цохион. Тэрбээр өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчыг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ. 2007 онд бас нэгэн хэрэг тарьсан нь газрын наймаа байв. Тодруулбал 15-р хороолол дахь талбайг хятадын цагаач иргэдтэй нийлж 5 сая ам.доллараар зарсан байна. Энэ газар нь хуучин оросуудын эзэмшил байсан бөгөөд сүүлд МҮЭ-ийн мэдэлд очсон байжээ. Тэгвэл дээрх хэргүүдийг юу ч биш байжээ гэхээр бас нэгэн хэргийн тэр ТЕГ ажиллаж байхдаа үйлджээ. Энэ хэрэг нь ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудал байв. Тиймээс түүнд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдсанаар эл хэрэг нь цагаадаж байсан аж.

 

Учир битүүлэг хэргийн ард...

Батын Хурц гэж хэн бэ зурган илэрцүүд

Эх орноосоо урвасан, Хятадын тагнуулын албатай холбоотой ажиллаж байсан байж магадгүй гэгдээд байсан хурандаа В.Нямхандыг өмгөөлж, хэргийг цагаатгуулсан нь ч бөөн хардлага сэрдлэгэ, асуудал дагуулж байсан удаатай. Хурандаа В.Нямхандад Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” хэмээн 17 жилийн хорих ял өгөх саналыг Улсын яллагч гаргаад байсан юм. Энэ мэт учир битүүлэг томоохон хэргүүдийн ард Батын Хурц гэгч нууцлаг "ноёнтон" баттай зогсож байдаг нь бас л учиртай.


 Эх сурвалж: Zindaa.mn