Орчин үеийн бүжгийн урсгалыг Монголдоо оруулж ирээд байгаа бүжигчин залуу Төөгөө саяхан өөрийн гэсэн кинотой болоод авсан. Бүхнээс дээгүүр нэртэй бүжиг сонирхогч залуусын талаар хүүрнэх уг кино өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийсэн билээ. Тэрээр бүжгийн урлагийг өөрийн амьдралдаа нэвт шувт оруулсан тэрээр нэгэн ярилцлагандаа "Миний хувьд амжилт бол түр зуурын зүйл гэж би боддог. Яагаад гэхээр асар олон хүн үүнээс болж алдсан байдаг. Би алдаа болгоноосоо суралцахыг хичээдэг. Би амжилтанд хүрэхийн төлөө бусад зүйлсээ золих хэрэг гарч байсан. Тэр бүгдээ эргээд харахад надад сурсан юм их байсан. Одоо бол би тогтвортой урт хугацаанд яаж илүү амжилттай байх вэ? Түүний гол суурь нь гэр бүлийн харилцаанд юу байх вэ гэдэгт хичээгээд явж байна. Бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр хандвал бид хаана ч очихгүй юм шиг, амьтнаас ямар ч ялгаагүй юм шиг санагддаг. Оюун ухаантай бол үгүй гэж хэлэх зарчим бидэнд байх ёстой. Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ЗАРЧИМ гэж би хэлнэ. Хэрэггүй зүйлд үгүй гэж хэлж сурах зарчимд суралцах гэж би одоо маш их хичээж байна. Хүн бүр өөрийгөө төгс гэж жүжиглээд хэрэггүй. Алдаад суралцаад тэрийгээ давж гарч ирсэн бол тэр хүн л жинхэнэ icon. Адливаа бэрхшээлийг давж гарснаар чи өмнө байгаагүйгээсээ илүү хүчирхэг болно" хэмээжээ. Дашримд дуулгахад Төөгөө удахгүй АНУ-ыг зорьж тэндээ суурьсан амьдрах байгаа гэнэ шүү.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна