Боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан MNTM нэвтрүүлгийн хамгийн их шуугиан тарьсан модель бол Ану-Үжин. Уг тэмцээнд оролцогсдоос хамгийн залуу нь байсан. Бие жижигтэй ч бэлчээр томтой тэрээр ширүүхэн өрсөлдөгчдийн нэгт тооцогдох байсан. Тэмцээн эхэлснээс дуусан дуустал эгч нартайгаа муудалцаж үргэлж нэвтрүүлгийн гол дүр байсан ч түүний тэмцээн удаан үргэлжлээгүй. Гэсэн хэдий ч олны танил болоод авсан тэрээр найз залуугийнхаа зургийг анх удаа дэлгэлээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахгүй харин зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахаа болихгүй... Хайрлахад хайрлуулахад ухаан хэрэгтэй. 14тэй байхдаа анх танилцаж байсан 4 жил өнгөрчээ цаг хугацаа хурдан юм. Хамт байгаагүй үе зөндөө шаналаж байсан санаж байсан гомдож байсан гомдоож байсан уйлж байсан уйлуулж байсан үе үнэхээр их тэр ч байтугай үзэн ядаж хархыг хүсэхгүй хамаг муухай үгсийг хэлж байсан сонсож байсан удаа үнэхээр их гэхдээ л эцэст нь бие биенээ гэсэн сэтгэл бүхнийг байхгүй болгочихсон байдаг. Эцэст нь бид хамт байдаг. Эцэст нь бие биедээ ямар их хайртайг ойлгодог. Хичнээн хэрэлдсэн ч сэтгэлээ гээж болохгүй. Ямар их хайрыг өгч байснаа мэдэрч байснаа үргэлж сана. Уучлах ухаан ойлгох сэтгэл хэн хэнд нь хэрэгтэй. Хоёулаал хичээх хэрэгтэй. Төгс хүн гэж байхгүй ч хайр эвлэрдэггүй тэр хэвийг эвлүүлдэг... Уучлаарай хайраа сэтгэлийг нь өвтгөдөгт. Хайртай шүү" хэмээсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна