Энэ оны 10 дугаар сарын 16-наас эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн 50,000 хүн тун, БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 45,000 хүн/тун вакцинаар томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна.Эхний ээлжинд нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төв, аймаг орон нутагт өрх, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүйгээр дархлаажуулж байна. Агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ. Мөн ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 дугаар өрөөнд ажлын өдрийн 8.30-17.00 цагийн хооронд 6 сартай хүүхдээс дээш бүх насныхан сайн дурын дархлаажуулалтад 10,000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдаж болно. /Дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн 455-388 дугаар утсаар авна уу/ Түүнчлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тав хүртлэх насны 370,000 хүүхэд, 73,000 хөхүүл эхчүүдийн биеийн дархлааг дэмжих А аминдэмийг олгоод байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна