Бидний амьдралд хэрэгтэй алтан үсэг бол А. Бид А үсгээс эхлээд л эрдэм номын мөр хөөдөг. Тиймдээ ч энэ чухал үсэг бидний амьдрал их л чухал зүйл. Үүнтэй адил анагаах эрдмийн мөрийг хөөж байгаа хүнд Анатом А үсэг нь болдог. Тэгвэл сүүлийн 40-н жилийн хугацаанд бидний амийг аварч байгаа эмч нарт А үсгийг нь заасан хүн бол АШУҮИС-ийн багш Д.Амгаланбаатар гэх эрхэм гэнэ. Бүтээсэн сурган бүтээсэн цагаан нөмрөгтэй баатрууд өдгөө эрдэнэт хүний амийг эрдүүлэхгүйгээр аврагчид болсон. Тэд анагаахын А үсгийг заасан багшийнхаа энэ их ач, гавьяаны талаар өөрсдийн сургуулийн группдээ нийтэлжээ. Мөн тэд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгат хандан ийм мундаг хүн гавьяат цол аль хэдийнээ авах ёстой талаар санал хүртэл хүргүүлээд байгаа гэнэ. Анагаахын багш гэдэг бол асар олон хүний аврагч байдаг. Тэр сайн заавал хүүхдүүд сайн сурч хүний амь эрсдэхгүй. Энэ бол түүний салбартаа хийсэн хамгийн сайн зүйл. Эрдэнэт хүний амийг аврах чухал зүйлийг 40-өөд жил сургаж яваа түүнийг гавьяат цолоор шагнах нь зав. Түүний шавь нар өдгөө олон олон шагнал, медалийн эзэн болсон ч үүнийг зааж сургасан багш нь ямар ч гавьяагүй мэт байсаар байгаа талаар төгсөгчид, суралцагчид дуу нэгтээгээр хэлж байна. Д.Амгаланбаатар багшийн хувьд 1973 онд АУДС-ийг улаан дипломтой төгсөж ЗХУ Докторын зэрэг хамгаалсан юм. Мөн 1990-1995 онд АШУ-ы докторын зэрэг тус тус хамгаалан улмаар 1991 онд Анатомын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн тэрээр давхардсан тоогоор нийт 45 гарын авлага нийтлэн гаргасан. Их дээд сургуулийн багш хүний хамгийн бахархам зүйл бол удирдан хамгаалуулсан шавь нар нь билээ. Д.Амгаланбаатар багшийн хувьд
АШУ-ны доктор-2
АУ-ны доктор-23
Магистр зэрэг-28
Шүүмж хийсэн бүтээл-10
Олон улсын хуралд хэлэлцүүлсэн бүтээл-13
Багшийнхаа энэ их ач гавьяаг төрийн түшээдүүдээр үнэлүүлэх гэсэн АШУҮИС-ийн оюутнуудын түмэн зөв билээ. Төр засаг зөв хүнээ олж авч шагнаасай.
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна