Ирц бүрдээгүй тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ


УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой Байнгын хорооноос ирүүлсэн 88 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах ёстой байсан. Гэвч 35 зарчмын зөрүүтэй санал хураагаад, хуралдааныг өндөрлүүллээ. 

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа тул хэлэлцэж буй хуулийн төсөл болоод Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.