Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан.
Энэхүү асуудлыг өнөөдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудлыг оруулан батлах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дэгийн тухай хууль зөрчиж буйг сануулсан.
Гэвч УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороогоор хэлэлцээгүй асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалалд оруулан баталсан юм. Улмаар байнгын хорооны хуралдааны өмнө гишүүдэд Ерөнхийлөгчийн хоригийг тараасан. Энэ нь гишүүд уг асуудалтай танилцах боломжийг олгоогүй төдийгүй зарим гишүүд хэлэлцэх асуудлын материал хүргэгдээгүй зэрэг нь хууль зөрчсөн явдал болсон байна Тиймээс энэ мэтээр УИХ-ын дотоод үйл ажиллагаа сүүлийн нэг жилийн хугацаанд байнга хууль зөрчиж байгааг анхааралдаа авч, зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажиллах шаардлагыг АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна