Жирэмсэн эмэгтэйчүүд улирлын томуугийн эсрэг вакциныг өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг аж.Зургаа хүртэлх сартай хүүхдүүд бусад насныхантай харьцуулахад томуугаар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд ээжүүд жирэмсэн байх хугацаандаа томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байна.Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг байна. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа