Багш нар цалин нэмүүлэх хүсэлтээ Засгийн газарт илгээгээд удаж байгаа юм. Засгийн газраас багш нарын цалин нэмүүлэх хүсэлтэд төдийлөн дорвитой хариу өгөхгүй байсан юм. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн билээ. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох асуудлыг Сангийн яамнаас оруулж ирсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. ОУВС-тай тохирсны дагуу цалин хөлсийг нэмэх боломжгүй байгаа учраас 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр нэг удаа олгох мөнгийг цалингийн хувиар гэсэн санал гарсан ч зөрүү их болох учраас тэгшитгэх санал дэмжигджээ.
Энэхүү нөхөн олговрыг төрийн өндөр албан хаагчид болон, шүүгч, прокуророос бусад албан хаагчдад олгохоор төлөвлөөд байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төр төсвийн байгууллагынхныхаа цалинг нэмж чадахгүй байж, төрийн албан хаагчдаа цалин битгий гэж хэлж болохгүй. Энэ 300 мянга нь төрийн албан хаагчдад нэг удаа олгох нөхөн олговор болохоос халамж ч бас биш юм” гэдэг тайлбар өгөөд байна.
Багш нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. "Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо"-ноос цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт шаардсан байтал төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөг олгох асуудлыг шийдвэрлэж буйд хатуу эсэргүүцэж хугацаагүй ажил хаялт зарлахаар болжээ. Мөн 1000 багш өлсгөлөн зарлах аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна