Загварын ертөнцөд “шар” хэмээх өвөрмөц тодотголтой явдаг топ модель Ч.Ундрах уржигдар “Интермед” эмнэлэгт нярайлж, удам залгах хүүтэй болсон баяртай мэдээг найз нөхөддөө дуулгалаа. МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн дүү болох “НИК” ХК-ийн захирал Г.Гансүхтэй ханилсан тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард хоёр дахь охиноо төрүүлж байсан билээ.Топ модель болоод удалгүй анхны нөхрөөсөө салсан гэх Ч.Ундрах бараг арваад жилийн дараа дахин гэр бүлийн амьдрал зохиож, ганц охиноо дүүтэй болгосон нь тэр. Дотны найз Ч.Туяацэцэгийнхээ амраг залууг өөрийн болгож, багагүй хэл аманд өртсөн тэрбээр ийнхүү жил дараалан нярайлж, топ хүүхнүүдийг муудалцуулсан “дуулиант” нөхөртөө удам залгах хүү төрүүлж өгчээ. Түүний нөхөр Ундралтай суухдаа Ч.Туяацэцэгт таван өрөө байр, “Range Rover” машин өгч гэмээ цайруулсан гэлцдэг юм билээ. Харин хоёр дахь амьдралаа зохиогоод удалгүй бөөгийн онгод сахиусаа авсан гэх топ Ч.Ундрах бэлтэй эрийн энгэр түшсэндээ ч тэр үү. Манайдаа л өндөр үнэтэйд тооцогддог “Интермед” эмнэлэгт хэдэн саяыг цацаж, шинэ хүнээ хөл хөөртэйхэн угтаж авсан байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа