УИХ-ын чуулган хуралдаж байна. Үдээс өмнө ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцсэн бол одоо энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ оны улсын төсвийн орлого анх тооцоолсноос 500 орчим тэрбум төгрөгөөр өсчээ. Иймд энэ эх үүсвэрээс 54.9 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад НЭГ УДАА нөхөн олговор болгон өгөх саналыг Засгийн газар боловсруулсан юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа “Өмнөх Засгийн газар Нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, цалинг үе шаттай нэмэхээр амласан юм билээ. Гэвч энэ амлалтыг хэрэгжүүлбэл ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрнэ. Иймд нэг удаагийн нөхөн олговор олгохоос өөр арга одоогоор байхгүй. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй, инфляц эргээд өсөх хандлагатай байна” гэв.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний дийлэнх дэмжив. Гэхдээ шүүгч, прокуроруудад энэхүү нөхөн олговрыг олгохгүй юм байна.
Дээрх нөхөн олговрыг олгосноор нийгмийн даатгалын сангаас 450 сая төгрөгийн нэмэлт зардал гарна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна