УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохиролцсон эв нэгдэл удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй. Намгүй мэт улстөр хийсэн У.Хүрэлсүх ба "33-ын бүлэг", хаан мэт аашилсан М.Энхболд ба "32-ын бүлэг" хооронд хийгдэх дараагийн дайны сценари хэдийн бичигджээ. 2016 оны сонгуулийн дараа эрх мэдлийн төлөө тэд зөрчилдсөн, үл ойлголцсон. Төр, ард түмний төлөө гэхээсээ илүүтэй 2020 он хүртэл хэн хүчтэй байх, хэн төсөв, төрийн эрх мэдлээр дамжуулан байр сууриа бэхжүүлэх вэ? гэдэг асуудал хурц өрнөж байв. 2021 онд 100 жилийн түүхт ойтойгоо учран золгох өвгөн намд ийм бослого, тэмцэл өмнө нь явагдаж байсангүй.
Хөшигний цаана өрнөдөг байсан улстөрийн тохироо, хэлцэл, наймааг У.Хүрэлсүхийн ЗГ байгуулагдах үед Монголын ард түмэн анх удаа ил тод мэдэв. "Ойлголцохгүй гээд хаана очих юм" гэж бардаж байсан Ө.Энхтүвшингийн мэдэгдэл, "2020 онд 3-дагч хүчин ялна" гэх Л.Оюун-Эрдэнэийн тунхаглалаас та юу анзаарсан бэ? Монголын улстөрд удахгүй 2 том намын үе дуусгавар болох гэж байна. Намын удирдлагад гарсан бол Монгол төр минийх гэдэг ужиг ойлголт үгүй болох шинжтэй.
Шинэ ЗГ бүрдэх үйл явцад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд тун чиг ноён нуруутай хандсан. Харин үүний цаана том төлөвлөгөө нуугджээ. 2017 оны 11-12 сард явагдах МАН-ын их хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын албан тушаалаа авах бололтой. Гэхдээ энэ нь түүний ялалт биш бөгөөд аугаа их ялагдлын эхлэл байхаар зурагдаж байна. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр зэрэг залуус 2018 оны хавар улстөрийн томоохон акц өрнүүлнэ. МАН-ын онц их хурлын төлөөх хөдөлгөөн байгуулагдаж, ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахыг шаардах болно. Харин 2016 оноос хойш төсөв, төрийн эрх мэдлийн гадна суусан У.Хүрэлсүхийн талынхан өөрт олдсон бяцхан засаглалын хугацаанд хангалттай олон алдааг хийж амжина хэмээн тэд тооцжээ. Тэр нь ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Шинэ сайд нар яам, агентлаг, төрийн алба, төрийн өмчит компаниудад өөрсдийн хүмүүсээ улайран байршуулж, төсөл тендерийг шунаглан үмхэх нь дамжиггүй. Халаа сэлгээ хэдийн эхэлчихсэн, МАН-ын байранд гомдогсдын арми бүрдээд бослогод оролцох уур амьсгал бий болж байна. Одоо хэн ч үүнийг зогсоох аргагүй. 2018 оны намар эсвэл 2019 оны хавар гэхэд Монголчууд бид шинэ ЗГ-аа өлгийдөн авч, У.Хүрэлсүх болон түүний залуус шинэ улстөрийн нам байгуулах үйл явц эхэлнэ. "Фенгшү" С.Ганбаатарын ХҮН намын тавиланг давтчихгүй бол тэд 2020 оныг мөрөөдөх бүрэн боломжтой харагдана.
Жич: 2012 оны сонгуулийн өмнө МАХН-ын нэрийг МАН болгож ялагдуулсан "гэмтэн" У.Хүрэлсүхийн намтар түүх үргэлжилсээр...
Эх сурвалж: Цахим ертөнц
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа