Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 маршрут байдгийн хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг бөгөөд иргэдэд машинаа байрлуулах авто зогсоол байдаггүй тул Засгийн газрын хуралдаанаар Богдхан уул орчмын автозамыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол барихаар шийдвэрлэсэн.
Энэ ажлын хүрээнд Зайсангийн аманд явган аялах замын эхэнд авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөж, эхний ээлжинд 1.1 га газарт 264 автомашины зогсоол барьжээ. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 2.9 тэрбум орчим төгрөгийн төсөвлөсөн аж. Ирэх оноос 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хог хаях цэг зэргийг байгуулахаар ажиллаж байгааг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал ярилаа.
Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна