Өмнөх засгийн газрын үед хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор болсон. Гэтэл энэхүү мөнгө нь 8-р сараас хойш олгогдохгүй байсаар байгаа. Харин өнөөдөр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гулван талт Улсын хэлэлцээрийн үеэр хүүхдийн мөнгийг олгох талаар хэлэлцсэн юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2017 оны батлагдсан төсөвт багтаан эхний долоон сарын байдлаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгоод дууссан. 2017 онд батлагдсан байсан төсөв дуусчихсан учраас хүүхдийн мөнгийг олгож чадахгүй байгаа. Тиймээс бид 2017 оны төсвийн тодотголд 104,5 тэрбум төгрөг тусгуулахаар санал гаргасан. УИХ-аас энэ санал батлагдвал 8-н сараас хойших хүүхдийн мөнгө 100 хувь олгогдоно гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна