Элизабет Тейлорын нөхөр асан домогт жүжигчин Ричард Бертон “сексийн хамаарал” хэмээх өвчнөөр шаналж байсан гэдгийг түүний намтар бүхий номноос мэдэж болох ажээ. Амьдралынхаа сүүлийн 30 жилд тэр долоо хоног болгон гурван өөр эмэгтэйтэй унтдаг зуршилтай болоод байв. Ричард Бертон нь эхнэр Сибилээсээ салаад Элизабет Тейлор дээр ирэхэд тэднийг Холливудын хамгийн сайхан дурлалын түүх хэмээн шуугицгааж байсан. Гэтэл тэдний харьцаа энгийн сайхан хайр дурлаын роман биш байсан бололтой. Тэд хоёр ч удаа гэрлэсэн.
Гэхдээ Ричардын хувьд Сибил, Элизабет хоёрыг хоёуланг нь араар тавьдаг байсан аж. 1947-1975 оны хооронд Бертон бараг л өдөр болгон шинэ хүүхэнтэй энгэр зөрүүлдэг байжээ. Энэ хугацаанд 600 орчим бүсгүйтэй амрагласан гэх тооцоо ч байдаг. Гэвч түүний энэхүү амжилт нь 1970-аад оны зартай плейбой “домогт Дон Жуан” гэгдэх Уоррен Биттигийн сүр хүчинд дарагдаж байсан ажээ. Тэдний ялгаа гэвэл Ричард гэрлэсэн гэдгээрээ л өөр байж. Бертоны намтар түүхийг судлаачидын үзэж байгаагаар бол тэрээр 50 нас хүртлээ “сексийн хамаарал” гэх эмгэгээр өвчилсөн тодорхой гэнэ. Тэр үнэндээ бол бүсгүйчүүдтэй романтик хэлбэрээр болзож, сексийг жинэхэн соёлт эр шиг хийдэггүй байсан аж. Бертон өөрийн амрагуудтайгаа бараг л араатан амьтан адилаар харьцаж зөвхөн секс л хийхийг тэднээс шаарддаг байсан гэжээ.
Сэтгүүлч М.Саша
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ