Шатахууны онцгой албан татварыг нэмсэн ч үнэд нөлөөлөхгүй


Ашигт Малтмал, Газрын Тосны газрын мэдээлснээр оны эхний есөн сард нийт 184.2 сая долларын автобензин импортолсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 32 хувиар өссөн байна. Үүнээс 95.7 хувийг ОХУ-аас, үлдсэн 4.3 хувийг БНХАУ-аас, харин дизель түлшний импортын 98.8 хувийг ОХУ-аас, үлдсэн 1.2 хувийг БНХАУ-аас импортолжээ. Энэ оны эхний есөн сард нийт 323 сая ам.долларын дизель түлш импортолсон нь 2016 оны мөн үеэс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Манай улсын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд энэ онд шатахууны онцгой албан татварыг хоёр удаа нэмэхээр болсон юм. Энэ нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлөхгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байв. Шатахуун, дизель түлшний импорт нэмэгдэж байгаа нь эдийн засагт эерэг нөлөөтэй юм