Өнгөрсөн амралтын өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны анхны супер азтан тодорсон билээ. Тэгвэл супер азтан одоогоор холбогдох байгууллагуудтай холбогдоогүй байна. Энэ талаар Гааль татвар, санхүүгийн Мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албаны менежер Б.Чинзориг “Бид 500 сая төгрөгийн азтантай холбогдоогүй байна. Журам ёсоор азтан болсон бүх хүмүүст өчигдөр гар утсанд нь мэссэж явуулсан. Бас ebarimt.mn-дээр зарласан байгаа. Хонжворын мөнгө хүсэлт илгээснээс хойш ажлын 20 хоногийн дотор орно. 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэдийн хувьд ebarimt.mn системд баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээж байж дансанд мөнгө нь ордог.Нэмүү өртөгийн албан татварын хуулиар хонжвор хожсон иргэн ямар татвар шимтгэл төлөхгүйгээр гар дээрээ 100 хувь авах ёстой. 500 мянгаас дээш төгрөгийн азтан болсон бол харьяа дүүргийнхээ татварын хэлтэс эсвэл ТЕГ-ын Татварын орлогын газарт хүсэлтээ гаргадаг. Ингэхдээ иргэний үнэмлэх, сугалаа нь таарсан баримтын эх хувийг авч очих ёстой” хэмээсэн байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа