Өнгөрсөн нэгдүгээрс сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Эл хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тэгвэл тус хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэх гэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ баасан гариг /2017.10.27/-д хянан хэлэлцэхээр товлон зарласан байна.Дөрөвхөн настай охиноо хүчирхийлж, улмаар амийг нь хөнөөсөн эл хэрэгт Г.Маралмаа, Т.Цогт нарт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял ноогдуулаад байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна