УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар томилогдсон учир өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг нөхөн сонгох асуудлыг хэлэлцсэн юм.Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг нэр дэвшүүлэхээр болж, бүлэг рүү оруулсан.Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд 63 гишүүн оролцсоноос дээрхи гурван гишүүдээс олонх нь Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж саналаа өгчээ.Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжсэн юм.Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өгснөөр Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргаар сонгогдлоо. Засгийн газрын тоилгооны үеэр нэр нь хамгийн их яригдаж байсан гиишүүдийн нэг нь Л.Энх-Амгалан юм. Ерөнхий сайдын зүгээс түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллуулах санал тавьсан гэж дуулдаж байсан. Гэвч тэрбээр сайдын суудлаас татгалзсан тухай мэдээлэл явж байв.Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа хашир туршлагатай төрийн түшээ, нөгөө талаасаа аливаад ноён нуруутай бодитой ханддаг гэдэг утгаараа түүнийг төрийн өндөр албан тушаалд ажиллахад итгэл даах нэгэн гэж хардаг юм.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ГАДААД ХЭЛ
Англи
Орос
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа