Банхар Батзориг-оо дахиад хөшөө барихгүй шүү


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Б.Батзориг. Түүний хүмүүс банхар Батзориг хэмээн хочилдог.  Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан эрхэм юм. Засаг дарга хийж байх үедээ эмнэлэг цэцэрлэг барих мөнгөөр хөөрхөн банхар босгосон түүхтэй болохоор түүнийг ингэж нэрийдсэн. Түүнийг сайдын албан тушаалд очсон цагаас эхлээд л сайн сайхан магтан дуулсан мэдээ явсаар байна. Энэ хүний хийсэн зүйлийг Баянзүрхчүүд сайн мэднэ. Ард түмний газраар тоглож, улсын мөнгөөр хэрэгтэй хэрэггүй хөшөө сүндэрлүүлсэн. Үүнийгээ дүүргийнхээ өнгө үзэмжийг чимсэн гэж тайлбарладаг. Бүхэл бүтэн эмнэгэл цэцэрлэг босгох мөнгөөр хөшөө барьсан гэж бодохоор хэдэн тэрбум зарцуулсан нь ойлгомжтой биз. Түүний эсрэг дүүргийнх нь иргэд эсэргүүцэл хүртэл зарлаж байсан удаатай. Тэрээр энэ удаа сайдын суудалд заларлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдаа нийслэл хотод дахиад хөшөө хэрэггүй шүү.