Иргэн Ц.Баярцогтыг шүүх хурал хойшиллоо. Түүнийг гудамж талбайд танхайрч, үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа руу салаавч гаргасан гэх үйлдлээр нь удахгүй шүүх юм. Харин өнөөдөр /2017.10.18/ болсон шүүх хурлаар Ц.Баярцогтыг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүв. Шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ нь түүнийг Монгол Улсын хилээр гарахыг ч хориглосон гэсэн үг юм. Баярцогтод хамааралтай хурал 11-р сарын 09-н хүртэл хойшилсон байна. Шүүхээс товлосон хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо. Анх аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргажээ. Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор хойшлууллаа. Өнөөдөр мөн улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж авсангүй.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа