БЗД-ын 12-р хороонд ирэх оны 07 сард Японы буцалтгүй тусламжтайгаар Монголд байхгүй жишиг том эмнэлэг баригдаж ашиглалтад орох гэнэ. Уг эмнэлэгт Өдөртөө 600 хүн үзэх, жилдээ 190000 хэвтэн эмчлүүлэх гээд тоочоод байвал хавь ойрд харж үзээгүй хачин сайхан эмнэлэг баригдах нээ.Нийслэлийн хамгийн их хүн амтай БЗД-т олигтой эмнэлэг байхгүй байгаа нь ачааллаа дийлэхгүй өнөөгийн нөхцөлд нар гийсэн сайхан мэдээ. Саяхан БЗД-ын нэгдсэн эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай хүүхдийг оргүй гээд явуулсан байгаа юм. Гэтэл сайны хажуугаар саар гэгч нь бас байгаа юм. Учир нь Энэхүү том эмнэлэгт Японы талаас 175 тэрбумыг гаргасан бөгөөд, харин Монголын талаас 16 тэрбум төгрөгийг гаргахад ажил дуусах юм байна. Гэтэл 2018 оны улсын төсөвт 16 тэрбум нь 6 болон буурч 10 тэрбумыг танасан сураг байна. Энэ талаар АШУҮИС-ын захирал Г.Батбаатар мэдээллэсэн байна. Төр засгаас утаагаа ойрд арилгаж чадахгүй байж ядаж иргэд, бяцхан үрсээс минь УТААНААС БОЛЖ хохирсон эрүүл мэндийг эмчлэхэд шаардагдах мөнгө төсөвлөхдөө ТАТГАНАХАА БОЛЬЁ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа