Дуучин Болд: Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна


Хайрын дууны хаад гэгдэх Камертон хамтлаг өдгөө ч үе үехэн уран бүтээл туурвисаар байгаа. Хамтлагийн ахлагч Болд бусдыгаа бодвол уран бүтээлээсээ алхам ч холдоогүй. Тиймдээ ч өөрийн орон зайгаа урлагт бат байлгасаар байгаа. Тэрээр хэд хэдэн бие даасан цомог гаргаж гайхалтай хайрын дуунуудаараа олныг уярааж мянга мянган хосуудын хайрыг хөглөж явсан нэгэн. Тэгвэл дуучин залуу шинэхэн цомгийн ажилдаа аль хэдийнээ орсон бололтой. Өөрийн цахим хуудаснаа: "Энэ өдрийн мэнд FB найзууд. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр чинь дуу болгон амьдруулахад би бэлэн байна. Шүлгээ илгээгээрэй...(жич: 3 бадаг 1 дахилт) " хэмээсэн байх бөгөөд сонирхсон хэн бүхэн түүнд шүлгээ өгч дахин нэг гайхалтай уран бүтээлийг хамтдаа туурвих боломжтой болж байгаа нь энэ ажээ.