Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат эмэгтэй ажилчдаа айлгаж, дарамталдаг, зөвшөөрөлгүйгээр биед нь халддаг, тэвэрч үнсэхээр, хүчирхийлэхээр дайрч ёс зүйн зөрчил их гаргадаг тул хамт ажиллах нөхцөлгүй болоод байна хэмээн тус холбооны эмэгтэй ажилчид бидэнд хандлаа. Тухайлбал, нэгэн эмэгтэй ажилтнаа өрөөндөө дуудаж оруулаад хоол авчраад өг гэжээ. Хоол өгөхөөр өрөөнд нь ороход сандлаасаа босч ирээд, тэвэрч улмаар үнсэх гэж хүчээр дайран, хөхөнд нь хүрч, хормойг нь сөхөж хоргоогоод өрөөнөөсөө гаргахгүй бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон байна. Эл үйлдэл нь өнгөрсөн найм, есдүгээр сард болсон бөгөөд хэд, хэдэн удаа ийм оролдлого гаргасан гэдгийг гэрчилж, баримт болох материалуудыг манай сайтад ирүүлсэн юм. Мөн А.Мөнхбат өөрөө бөө учраас бусад ажилчдаа өөрийнхөө бөөгийн хичээлд суухыг шаардсаар байгаа аж. Бөөгийн хичээлд суугаагүй, хичээлд оролцоогүй хүмүүсийг бүгдийг нь ажлаас хална гэж дарамталсан хэвээр байгаа гэдгийг ч ажилчид нь мөн хэлж байсан.Уг нь монголын үндсэн хуулинд шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний өөрийн сонирхол, итгэл үнэмшлээс хамаарна, хэн ч хэнийг ч шашин шүтэхийг шаардах эрх байхгүй болохыг хуульчилсан байдаг. Тэгэхээр бөө мөргөлийг албадан шүтүүлэхээр дарамталж буй нь хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал билээ. А.Мөнхбат залуухан эмэгтэй ажилчдыг дарамтлан, бэлгийн хүчирхийлэл хийхийг санаархаж, гаж донтон мэт авирладаг хэмээн олон эмэгтэйчүүд түүнээс зугтаадаг гэнэ. Мөнхбат нь олон нийтийн сүлжээгээр “Хамраа ухаад боовоо саагаад сууж бай” хэмээн бусдыг доромжилж байгаа нь хувь хүнийхээ хувьд хэр ёс зүйтэй болохоо харууллаа. Мөн түүний салаавч гаргасан увиагүй ёс зүйгүй зураг олон нийтэд гарсныг хүн бүхэн мэднэ. Монголын залуучуудын үндэсний төв байгууллагын удирдагч нь түмэн олонд салаавч өгч байхад, төрийн цагдаад нэг залуу салаавч өгөх нь энүүхэнд биз ээ. Монголын ирээдүй, эх орны залуусын оюун санааг удирдан хөгжүүлэх Залуучуудын холбоог ийм ёсзүйгүй нахаалны нөхөр удирдаад сууж байгаа нь энэ цагийн нэгэн эмгэнэл болоод байна. Салаавч Мөнхбатад хэн хариуцлага тооцох ёстой вэ? Түүгээр Залуучуудын холбоог удирдуулсаар байх уу?
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа