УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх үед гишүүд олны анхаарал татсан 60 тэрбум, оффшор, тагнаж, чагнасан эсэх асуудал, С.Зориг агсны хэрэг зэрэг асуудлаар ямар бодлого баримталж ажиллахыг нь асуулаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж :
-С.Зориг агсны хэргийн талаар би сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагынхныг алдаа гаргасан байж магадгүй шүү гэж хэлж байсан. С.Зоригийн эхнэр Булганыг жил гаруйн хугацаанд хорьж, тэр хүнийг өнөөдөр гэрч ч биш, хохирогч ч биш болгосон. Тэгсэн хэрнээ Булганы ам зургаар гэмт этгээдүүдийг хайсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг томилогдсоных нь дараа би орж уулзаж байсан. Энэ асуудалд анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэлсэн.Миний хувьд С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг бүхэлд нь солих шаардлагатай гэж бодож байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой бүх баримтыг нууцлалаас гаргана. С.Зоригийн хэргийн захиалагчийг олох ёстой. Гэтэл өнөөдөр ажиллаж байгаа Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор байхад энэ ажлыг хийхэд хэцүү. Захиалагчийг зарлахад миний чадал хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ чадлынхаа хэрээр зүтгэнэ гэв.Түүнчлэн тэрбээр хуулийн байгууллагын завхралыг засах, 60 тэрбум болон оффшор бүстэй холбоотой асуудлуудын үнэн, худлыг нэг талд гаргахын төлөө ажиллахаа хэлэв. Хэрвээ АТГ ажлаа хийхэд цагдаагийн байгууллага оролцох шаардлагатай бол бололцоог нь хангаж өгнө гэдгийг бас тодотгов.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна