Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлага худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа. Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.УИХ-ын шийдвэрийн дагуу 2015, 2017 онд 2 удаа нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулахад нэг ч оролцогч ирээгүй. 3 дахь удаагаа 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12,0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3,0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авлаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна