Сэтгүүлч Мөнхбаясгалан: Яаж дааж амьдрана даа


Ард түмний сэтгүүлч гэж өргөмжлөгдсөн хүн бол Мөнхбаясгалан. Тэрээр өөрийн үзэл бодолдоо үнэнч байж ард түмний дуу хоолой болж яваа. Но-той ноцтой зүйлийг “цензургүй” илэрхийлдэг түүнд хүмүүс их л найдвар тавьдаг. Сэтгүүлч бүсгүйг харсан хүмүүс их л баярладаг бололтой бага ч болов зүйлээр туслахыг хүсдэг талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Яаж дааж амьдарна даа... 100 төгрөгийн гялгар уут авах гэхээр үнэгүй өгөх гэж мэрийх эгч, энэ тэнд 1000 төгрөгийн машины тавиулан дээр машинаа тавиад гарахад Танд төлбөргүй гэх өвөө, такси барихаар үнэгүй хүргээд өгнө гэх жолооч, Нарантуулаас хүүдээ жил бүр гутал авахаар жил бүр 5000 аар хямдруулах залуу, бэлэглэх юмаа хайж ядахдаа ганц мандарин өгөх гэж ичээх худалдагч эгч, өрөөг минь хүйтэн байгааг мэдчихээд халаагуур явуулах халуун сэтгэлтэн, эмнэлэгт хэвтэж буйг дуулаад тэтгэврийнхээ хэдээс мөнгө илүүчлэн шилжүүлэх гэж сандаргах өвөө... Хөдөө очихоор дагаж хөөрөх нутгийнхан, айраг тарвага ганзагалаад давхих залуус... Бидний төлөө дуугардаг сэтгүүлч гэж хүндэтгэх энэ их сэтгэл хайр хүндлэлийг би яаж дааж амьдарна даа...даадаг л байгаа даа гэж бодохоор дотор өмрөх шиг л болно. Долоо хоног бүр надад ирдэг олон хүсэлт... Тэр бүхэнг хариулж чадахгүй, бүхний өмнөөс гүйж барахгүй байгаадаа улам бүр сэтгэл зовох болжээ би. Хичээх л юм гэхдээ хүчин мөхөсдөнө. Албан тушаалтны өмнө том байж, ард олныхоо өмнө жижигхэн байхыг хичээж л явна, барахгүй л байх даа, яана... хэмээжээ.