Нэг автобусанд утааны шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулах нь гэх албан бус мэдээлэл сошиал сүлжээгээр тарсан нь багагүй хэл ам дагуулж байна.
Мэдээж нэг автобусны шүүлтүүр дунджаар 3-4 бага оврын автомашины үнэтэй дүйх нь олны анхаарлыг татах нь ойлгомжтой.
Энэ талаар Нийтийн тээврийн газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад, "Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд өндөр насжилттай учир утааны хэмжээ их байдаг.
Үүнд чиглэсэн дорвитой арга хэмжээг өнөөг хүртэл авч чадаагүй. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд автобус нэгтгэлийн нэг автобусанд утааны шүүлтүүр /дизель түлшний тортог бууруулах зориулалттай/ -ийг суурилуулж туршихад амжилттай болсон.
Уг төхөөрөмж нь автобуснаас ялгарч буй тортгийг 100 хувь хүртэл шүүдэг давуу талтай. Улмаар энэ жил 24 автобусанд Японы Жайкагийн буцалтгүй тусламжаар утааны шүүлтүүр суурилуулах болсон.
Шүүлтүүрийг суурилуулах, худалдан авах болон бусад нийт зардал ойролцоогоор 45 сая төгрөг болж байгаа” гэлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна