Н.Түвшинбаяр хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд зодоглоно


Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг 11 дүгээр сарын 11-12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарлалаа. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх аж.

-Алтан медаль-100.000 евро,

-Мөнгөн медаль- 50.000 евро,

-Хүрэл медаль -25.000 евро,

-Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро,

-Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро,

-Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро.

Энэ тэмцээнд Монголын шигшээ багаас олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.