Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа энэ сарын 18-нд буюу нөгөөдөр гэхэд байгуулах учиртай. Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдад томилогдсон тэд өдрөөс тоолуур гүйж эхэлсэн. Улмаар Засгийн газраа байгуулах хуулийн хугацаа нөгөөдөр дуусч байгаа юм.Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг сайд нарын нэрсээ эцэслэн тодруулсан ч Ерөнхийлөгч хариу өгөөгүй байгаа юм. Хуулиараа Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөнө. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулна. Дээрх газруудаас холбогдох хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд нэн даруй УИХ-д Засгийн газрын асуудлыг өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, сайд нараа томилдог юм.Тэгвэл АТГ-аас өнгөрсөн долоо хоногт сайд нарын томилох эсэх асуудалд хариу өгсөн. Ингэхдээ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй, томилоход асуудалгүй гэсэн юм. Харин Ерөнхийлөгч хариугаа одоо болтол өгөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр хариугаа өгнө гэлээ.Ерөнхийлөгчийн удаж буй шалтгаан нь Сангийн сайд нэр дэвшээд буй Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй байгаа аж. Тиймээс уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй санал бодлоо солилцож байгаа юм байна. Гэхдээ Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байсан ч томилох эрх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бий. Юутай ч Ерөнхийлөгч өнөөдөр, маргаашийн дотор багтааж, хариугаа өгөх учиртай. Тэгэж байж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийнхаа хугацаандаа Засгийн газраа байгуулж амжих юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг танилцуулбал:
Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
Чиглэлийн яамд:
Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа