АТГ-ынхан Замын-Үүд дэх гаалийн боомтод жил хагасын өмнө /2016.10 сар/ шалгалт хийж найман гаалийн байцаагчийг авилга авсан, 26 энгийн иргэнийг авилга өгсөн хэргээр шалгаж эхэлжээ. Ингэхдээ хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгүүдэд Эрүүгийн хуулийн 254.1, 263.2, 268.2, 269.1, 269.2 гэсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс гаалийн байцаагч Ө-г цагаатгасан бол, Б.Цэен тэргүүтэй долоон байцаагчийг хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, тус бүрээс нь гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, нэг жил тэнсэн харгалзах, таван жил нэг сараас зургаан жил зургаан сар хорих ял оноосон байдаг. Харин энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017.08.24-ны өдөр болж, гаалийн байцаагч нарыг удаа дараагийн үйлдлээр хахууль авсан хэмээн хорих ял оноосон байна.Тодруулбал, Т.Мөнхчулууныг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, И.Наранцэцэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, Б.Оюунчимэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.Мөн хахууль авсан Б.Цэенийн 15 сая 40 мянган төгрөгийг, Т.Мөнхчулууны 15,5 сая төгрөгийг, И.Наранцэцэгийн 6,1 сая төгрөгийг, М.Энхтүвшингийн 1 сая 550 мянган төгрөгийг, Б.Оюунчимэгийн 6 сая 280 мянган төгрөгийг, Н.Батжаргалын 1,7 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр болсон байна.Ийнхүү гаалийн байцаагч нар авлига авсныхаа шийтгэлийг үүрэхээр болсон бол тэдний удирдлагууд болох гаалийн нэр бүхий албан тушаалтнуудын хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурор руу шилжүүлсэн гэдгээ АТГ-аас мэдээлсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна