Гар бөмбөгийн тэмцээний үеэр ах дүүгийн барилдлагаар ихэд дотно харагдсан нь энэ хоёр. “Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр олонд танигдаж байсан, Монголын сайхан бүсгүй, мисс Бадамцэцэг, жүжигчин Адьяа нар ах дүүгийн л харьцаатай гэсэн.
“Помогите нам 1,2”, “Франц үнсэлт” зэрэг кинонд тоглож, “Захиалгат инээд” хамтлагт харьяалагддаг, залуу жүжигчин Адьяаг салбарынхан нь ирээдүйтэй жүжигчин гэх юм билээ. Харин Монголын сайхан бүсгүй “Домогт Ану Хатан” кинонд тоглож байгаа. Мэргэжлийн жүжигчин биш, эмч мэргэжлээр суралцдаг гэхэд шаггүй жүжиглэчихдэг түүнийг эргүүлдэг залуус цөөнгүй байдаг сурагтай.
Үсээ хоёр салаа сүлжин, эгээ л хөдөөний хүүхэд шиг харагдах мисс бүсгүй ахынхаа өвөр дээр тухлан суугаад бидний папараци дуранд өртлөө. Тэр нэлээн халууцсан харагдана.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь