Дуучин Гүүли өөрийнх нь дууг Боловсрол телевиз цацаагүйд ууралсан уу?


25-р суваг телевизийн Making the band шоунаас төрөн гарсан MIXX хамтлаг өдгөө тарсан ба хамтлагийн дуучин Гүүли, Амараа нар урлагтаа үнэнч үлдэж тасралтгүй уран бүтээл гаргасаар байгаа. Дуучин Гүүлид Боловсрол телевиз нэгэн санал тавьсан нь түүнийг их л уурлуулжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Ёооооох, энэ Боловсрол ТВ-ээс залгаад ямар их дургүй хүргэв ээ!!! Ярьж байгаа бүсгүй ч ямар ч харилцааны чадваргүй гэдэг нь!!! Ямар учиртай, ямар зорилготой холбогдож байгаагаа эхлээд хэлдэг байгаа даа!! Хүний өмнөөс шийдвэр аль хэдийн гаргачихсан, өнөөдөр 17цагаас өмнө манай Стар ямар юм юуийн нэг тийм тэмцээнд орох анкетээ ирж бүртгүүлээрэй, бүртгүүлсний дараа манай удирдлагууд танилцаад тэмцээний эхний шатанд орох орохгүйг шийднэ ч гэх шиг!!! Эхний шатанд тэнцвэл шоунд үлдэх 12 оролцогчийн нэг байхын төлөө дуулах СОНИРХОЛТОЙ хүмүүстэй өрсөлдөх юм байна хөөрхий. Бор зүрхээрээ болохгүй байсан ч бүтээнээ гэж хамаг юмаа зориулан байж уран бүтээлээ гаргадаг залуу уран бүтээлчид болон зүгээр дуулах дуртай, дуулах сонирхолтой хүмүүсийн хооронд асар их ялгаа бий шүү!!! Бас болоогүйээ "Манай шоу залуу уран бүтээлчид орж ирсэнээрээ илүү сонирхолтой байх ба бидний зүгээс залуу уран бүтээлчидэд үзүүлж байгаа дэмжлэг" гэчижээ. Бид ямар Шоу нэвтрүүлэгтийг сонирхолтой болгодог КЛОУН юм уу!!! Залуу уран бүтээлчдийг лав ингэж дэмждэггүй байх шүү. Ядаж л гаргасан уран бүтээлээс нь нэгийг ч болтуугай өөрийн ТВ-ээр нэг удаа ч болов цацчихааад дэмждэг гэвэл арай өөр хэрэг байх шүү!!! Өөрсдөө оюуны уран бүтээл хийж, хүмүүст уран бүтээлийн мөн чанарыг ойлгуулж, соён гэгээрүүлэх үлйс бүтээх учиртай том тв хүртэл залуу уран бүтээлчдийг ингэж үнэлэхгүй байгаа юм чинь бизнесийн компниуд аргагүй юм байна даа" хэмээн өөрийн дургүйцлийг илэрхийлээд авчээ.