Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм.Мөн энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.Тэрээр УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ "Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна