Монголын олны танил хосууд дундаас хамгийн үлгэр жишээ нь "Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл болон түүний нөхөр дуучин Г.Мөнхбаяр нар. Тэд бүх зүйл дээр нэг нэгнээ дэмжиж ажлаас хойш суун залхуурдаггүй хөдөлмөрч гэр бүл. Залуухан хосууд маань ёстой зүгээр сууна гэж байдаггүй. Тиймдээ ч хийж бүтээснээрээ үеийнхнээсээ хамаагүй дээгүүр. Эхнэрээ хаана ч хэний ч хажууд магтах дуртай дуучин Бэки хайр дурлалын талаар цахим ертөнцдөө Хүний амьдралд өмнөөс нь санаа зовж эхнэрээ магтлаа энэ тэр гэдэг зарим тахиан тархитай “сайн” хүмүүст хандаж зарим зүйлийг хэлмээр санагдаад байх юм. Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг үг нь яг үнэндээ манжуудаас гаралтай, зориудаар Монгол эмэгтэйчүүдийг гутааж бас төрийн хэрэг болон гэр бүлдээ хэрэгтэй уран ухааныг нь оруулахгүй байх гэсэн буруу хэлц үг юм шүү.Ядаж л би эхнэр шигээ биенээсээ дахин бие хуваан байж хүн төрүүлж чадахгүй болохоор ойлгон хүндэлж, хайрлахгүй гээд яах билээ. Хайрлаж л байгаа бол хүсэл мөрөөдлийнх нь зүг дэвээд нисэх далавч нь болж дэмжиж чаддаг байх ёстой болохоос биш далавчийг нь хугалж нухчин дарах нь жинхэнэ хайранд тооцогдохгүй, харин ч дүр эсгэсэн “хайр” -аар халхавчилсан дарангуйлал гэж би үздэг.Тэгээд ч хүн бүхэнд өөрийн гэсэн цаг хугацаа гэж бий. Эхнэрээ дэмжиж байгаа нь өөрийн хүсэл мөрөөдлөө хаясан гэсэн үг бүр ч биш. Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байх нь л хамгийн чухал. Тиймээс хамтдаа бүтээн босгож буй гэр бүл гэдэг л юм бүхнээс үнэ цэнэтэй бөгөөд бүгдээс дээгүүрт тавигдана. Жинхэнэ хайраар холбогдсон эхнэр нөхөрт бүх талаараа өрсөлдөгч гэж байдаггүй юм..." хэмээжээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа