Дуучин Халиунаа гурван хөөрхөн бэрдээ баяр хүргэлээ


Киви" хамтлагийн дуу хоолойг тодорхойлж явсан дуучин Халиунаа хамтлагийнхаа гэрээг зөрчин гэр бүлтэй болж хамтлагаа орхисон. Тэрээр рок попын дуучин Анхаатай гэр бүл болж 3-н хүүгийн ээж болсон билээ. Тэд хайрын дууг хослон дуулж хамтдаа цомог хүртэл гарган тоглолтоо хийж байсан ч сүүлийн жилүүдэд нам жимхэн байх болсон юм.  Чимээгүйхэн байсан бүсгүй Яг түүн шиг шоунд оролцож урлагтаа эргэн ирсэн. Алдарт эхийн одонд ойрхон байгаа ч дуучин бүсгүй дахиад төрөх бодолгүй байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа 3-н хөвгүүнтэй охин байхгүй ч гэсэн ирээдүйн бэрүүд маань болох гурван охиндоо Охидын өдрийн мэнд хүргье хэмээсэн байна. Өчигдөр буюу 10-р сарын 11-ний өдөр дэлхийн нийтийн охидын өдөр байсан юм.