B sound продакшны 5-н жилийн ой маргааш болно

Admin
8 цаг 57 минутын өмнө

Дуучин Болдын үүсгэн байгуулсан B sound продакшны 5-н жилийн ойн тоглолт маргааш буюу 10-р сарын 12-ны өдрийн 19:00 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Түүний энэ тоглолтод рок поп болон зохиолын дууны ертөнцөд цахиур хагалж яваа шилдгүүд, хошин урлагийн манлайлагч нар нэгэн дор чуулах гэнэ. Сонирхуулан тоглолтын бяцхан нууцыг задлахад зорин очсон үзэгчдээс 10 азтан тодруулж томоохон шагнал өгөх гэж байгаа гэнэ лээ шүү.