Өчигдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд мэдээлэл хийж, "МАХН шинэчлэгдэх цаг нь болсон байна. Үүний тулд Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байна" гэсэн юм. Тус намын дүрэмд Бага чуулганыг хуралдуулах санаачлагыг намын дарга, Гүйцэтгэх товчооноос дэвшүүлж болох ба мөн Бага чуулганы гишүүдийн 1/3 нь дэмжсэн тохиолдолд хуралдуулахаар заажээ. Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй гишүүд дэмжигчид Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.Тэд Бага чуулган хуралдсан тохиолдолд Их чуулган хуралдах бөгөөд үүгээр намын бодлогын шинэчлэлийг хийх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Учир нь МАХН зургаан жилийн өмнө нэрээ сэргээж, УИХ-д анх 11 суудал авч байсан бол өнгөрөгч сонгуулиар нэг суудал авсан билээ.Энэ нь нам дотор бодлогын зөрчилдөөн байгаагийн зэрэгцээ улс төрийн нам олонхи дагаж бодлого шийдвэрээ баталдаг зарчим алдагдаж, зөвхөн нэг хүний үгийг сонсдог болсонтой холбоотой гэж тэд ярив. Түүнчлэн "Шат шатны хуралдааныг зохион байгуулахаар болж байгаа нь зөвхөн намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно" гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодотгосон юм.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа