Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Admin
14 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ.Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан аж.