Монгол ардын намын зарим гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагааж үр дүнд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон танхимаа бүрдүүлэх эрх аваад буй. Medee.mn сайтын редакциас уншигчдын дунд “Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” санал асуулгыг өнгөрөгч долоо хоногийн турш явуулсан байна. Санал асуулгад нийт 47 мянга гаруй уншигч хамрагдан, хамгийн сайн ажилласан, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн сайдуудыг нэрлэжээ. Тодруулбал, энэхүү санал асуулгыг Шадар сайд асан У.Хүрэлсүх 38 хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт 28 хувь, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 хувийн саналаар удаалсан байна. Тэдний араас П.Сэргэлэн, Б.Чойжилсүрэн нар нэрлэгджээ. Дашрамд, У.Хүрэлсүх кабинетаа хэрхэн бүрдүүлэхийг хэн хүнгүй хүлээж, дор бүрнээ таамаглал дэвшүүлж байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд У.Хүрэлсүх сайд намын дарга М.Энхболдтой тохиролцоо хийсэн, 7*8-ийн харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр зөвшилцсөн гэх мэдээлэл байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна