Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг олон шийдвэрлэх асуудал хүлээж буй. Эдийн засгийн хямрал, ОУВС-гийн тохиролцоо гээд л. Бүр нарийн тодорхойлбол улсын төсөвт ямар асуудлыг хэрхэн тусгах, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход хүрээд буй багш, хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй эмч нарын асуудлаас эхлээд хүүхдийн мөнгө, тэтгэврийн нэмэгдэл гээд хөрөнгө санхүү ихээр шаардсан нэн тэргүүний асуудлууд түүний толгой дээр унаж буй. Гэвч эдгээр асуудлууд нь түүний хувьд алс хэтийн зорилго болох бололтой. Хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь бодит байдал дээр хуваагдаад буй намын бүлэг болж байна. Үнэндээ улс төрч хүний рейтингийг сүүлийн үед тохироогоо хэр сайн хийдгээр нь тодорхойлоод удаж буй. Хэнтэй хамтарна, хэнийг сайдаар томилно, хэрхэн асуудлыг шийднэ гээд л. Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн эхний даваа нь 33,32-оороо хуваагдаад буй намын бүлгээ эвлэрүүлэх болоод байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх нөгөө талтайгаа хэлэлцээрт оржээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболдтой тохироогоо хийж, эхний байдлаар зөвшилцөлд хүрсэн гэх мэдээлэл байна. Тэд Засгийн эрхээ 7*8 харьцаатайгаар хувааж авах нь бараг тодорхой болж. Гэхдээ сайд нарынхаа нэрс дээл эцэслэн тохиролцоогүй байна. өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар сайд нарынхаа нэр дээр эцэслэн тохирох биз ээ.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа