Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.Өнөөдөр багш нарын баярыг тохиолдуулан “Багш багшдаа тусалъя” нэгдлээс анхдугаар “Онц их хурал”-ыг зохион байгуулж, дээрх шийдэлд хүрснээ танилцуулсан юм.Тус хуралд мянга орчим багш цуглаж, багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ц.Лувсандорж илтгэл тавилаа.Наймдугаар сарын 30-ны өдөр нийслэл хотын хэмжээнд 13 мянга гаруй багш, хөдөө орон нутгуудад 15 мянга гаруй багш өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж жагсаал хийсэн. Засгийн газарт хоёр ч удаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж хариуг аван цаашид тэмцлийн хэлбэрт шилжихээ удаа дараа мэдэгдэн үйл ажиллагааг явуулсан. Мөн өнгөрөгч сарын 21, 26-ны өдрүүдэд улс орон даяар сануулах ажил хаялт зохион байгуулж, цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдээллэв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна