Шаардлага тавьсан замын цагдааг доромжилж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан Ц.Баярцогтод хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ түүнийг цагдааг доромжилсон хэргээр бус шүүх дээр шалгагдаж байсан залилангийн хэрэгтэй нь холбогдуулан хорьсон байна. Учир нь Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж, шүүгдэгчдийн нэг С өмгөөлөгчгүйн улмаас шүүх хурлыг хойшлуулах санал гаргасны дагуу хойшлуулжээ. Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Баярцогт нь дээрх хэрэгт 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үедээ 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёото Ланд круйзер-200” маркийн 17-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч иргэн А-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Энэхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон талаар шүүхэд мэдүүлээгүй, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэрэг үйлдэж таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна